2010-03-12
Хараагаа муутгахгvйн тулд доорх зvйлсэд байнга анхаарч байгаарай

Уншлага
Хvvхдийг ном унших vед ном заавал эрvvнээс доош байрлалтай байх ёстой. Дээд зовхи унжсан, суларсан байх тусам сайн. Номыг нvднээсээ аль болох хол барьж унших тусам сайн гэж vздэг. Нарны хурц гэрэлд ном уншиж болохгvй. Цааснаас ойсон туяа хараа муутгана. Ном уншиж байхдаа аль болох нvдээ олон цавчихыг хvvхэддээ сануулж байгаарай. Хэрэв танай хvvхэд ном уншихдаа бие юмуу толгойгоо урагш тонгойлгосон байвал буруу. Харин цэх юмуу бага зэрэг гэдийсэн байвал сайн гэж vздэг.

Бичлэг
Юм бичихдээ дөнгөж бичсэн vсгээ дагуулж уншдаггvй болгож сургаарай. Нvдээ аль болох олон цавчивал сайн. Компьютер дээр юм бичих бол гap руу харж бичдэг болгоно.

Кино
Дэлгэцээр кино vзэхдээ аль болох цэх суух ёстой. Дэлгэц рvv тасралтгvй гөлрөн ширтэх юм бол та таслан зогсоох ёстой. Бас хэт их догдолж амьсгаа тvгжиж байвал та болиулах хэрэгтэй.

Машинд
Хvvхэд машинд явж байхдаа замын хажуугийн бичиг самбаруудыг гvйлгэж харах нь тун буруу. Дөнгөж уншиж сурч байгаа хvvхдvvд их ингэдэг. Ингэж унших нь харааг хурдан муутгах аюултай. Ер нь тэгээд реклам бага унших тусам эдийн засагт ач холбогдолтой.

Тэжээл
А, В ба С витаминууд нvдэнд хамгийн сайн. А витамин цөцгийн тос, цөцгий, өндөгний шар ба загасны элэгт их байдаг. Мөн лууван ба малын дотор маханд хамгийн их байдаг ажээ. Ер нь хvvхэд өдөрт нэг аяга луувангийн шvvс уувал сайн.
В төрлийн витаминууд дотор мах, төмс, самар, алим, сvv, өндөг, байцаанд элбэг байдаг. Харин С витаминг амтат чинжvv, помидор, лимон хамгийн ихээр агуулдаг.

Бичсэн: Temuulel | цаг: 19:18 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax