2010-03-12
Яагаад бид өөрчлөгдөхийг хүсдэггүй юм бол?

 

 

Хүн бүхэн ямар нэг хэмжээгээр өөрчлөгдөж, шинэ хүн болох юмсан гэсэн бодол дотроо тээж явдаг.Гэсэн ч бүгд л одоо байгаа тав дух тайван байдлаа алдаж,үймүүлэхээс сэргийлэн өөрчлөлтөөс татгалзсаар.Өнөөг хүртэл олж авсан чимээгүй амгалан тайван амьдралын хэв маяг минь алдагдана гэхээс өөрийгөө өөрчлөх зориг дутдаг.Хамгийн гол нь татгалзахад хүргэсэн шалтгаанаа нухацтай тунгаан бодвол, бодитой үнэнийг олж танин мэдэж улмаар өөрийнхөө нууцхан мөрөөддөг “Төгс” хүн болох алхмаа эхэлж чадах болно.

 

Одоогийн байгаа “өөртөө” чи сэтгэл бүрэн дүүрэн байдаг уу?

 

Өөрийнхөө муу зуршил, зан төлөв,байдлаа засаж өөрчлөх алхмаа эхлэхийн өмнө магадгүй, ”Би заавал өөрчлөгдөх ёстой гэж үү?” гэсэн асуулт толгойд чинь эргэлдээд байж болох юм.Тэгвэл энэ асуултанд яаран хариулахын оронд “Миний одоогийн зан төлөв байдал өөрт минь 100% таалагддаг билүү?”гэсэн асуултыг сөргүүлэн тавиад үзье.    

- Өөрийнхөө хийсэн зүйл, гаргасан зан аашиндаа харамсах үе чамд тохиолддог уу?

- Чи эцэг эх, ах, эгч, дүү нар,багш найз нөхөд бүр эмээ өвөөгөө ч юм уу гомдоож түүндээ шаналан харамсах тохиолдол гардаг уу? 

Нилээд олон хүн өөрийгөө юунаас эхлэн өөрчлөх хэрэгтэй талаар санаа бодлоо илэрхийлсэн байдаг.

Зогс! Тэгээд өөрийгөө хамгийн гайхалтай хүсдэг сайн хүн болчихсон байгаагаар нүдээ анин сэтгэлдээ төсөөлөөд үз.

Огт сайн талгүй хүн гэж байддаггүй, хүн болгонд сэтгэлд нь хүрдэггүй боловч ил гаргадаггүй өөрийн гэсэн талууд бас нууц авъяас байдаг байна.Хэрвээ бид өөрийгөө нээж, өөрт заяасан бүхий л эрч, хүчин чадлаа бүрэн хэрэглэж чадвал зоригийг чинь мохойдог үгүйсгэсэн бодлоо хаяж ямар ч муу зуршил, дутагдлаа сөрж өөрчлөгдөх болно.

Эхлээд өөрөөсөө -“Би ямар байвал, яаж өөрчлөгдвөл цээж тэнэгэр сэтгэл хангалуун алхаж, бусад хүмүүс хайрлан хүндлэх бол?” гэж асжжгаад үзээрэй.Зарим хүнд магадгүй, зүгээр л хүн хүндээ сайхан үйлчилдэг шиг энгийн амархан мэт санагдаж, заримд нь өөрийгөө албадан бусад хүмүүст таалагдах гэж жүжиглэх мэт төвөгтэй ч санагдаж болох юм.Гэхдээ эцсийн эцэст, их бага хэмжээгээр өөрийгөө засаж өөрчлөгдөх хэрэгтэй гэсэн дотоод хүслээ биелүүлбэл хүнд байх сайн сайхан чанар бүхэн чамд бүрэлдэж амьдрах учир утга нээгдэнэ шүү дээ.Хэрэв чи өөрийгөө өөрчлөхөөр нэгэнт зориглосон бол чиний чухам ямар зан төлөв чинь ямаршуухан болчихвол зүгээр вэ? гэдгийг бодож үзэхээс эхэлье.      

Юмыг сайн талаас нь харж сурах, аливааг хүндээр тусгаж, сүржигнэхээ азнах, бусадтай найрсаг илүү сэтгэлэсээ хандах, аргалж залиллахаа урьтал болгохгүй байх, бусдын зовлон бэрхшээлээс хуваалцаж тусалж сурах, илүү шудрага байх… гээд л өөрчилмөөр олон юм байж болох юм.Чи өөрөө л шийд!
                                                                                                                                                                                google-s

Бичсэн: Temuulel | цаг: 16:21 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax