2010-04-07
Хэрхэн онц сурах вэ?

Амжилттай сурах 10 зарчим

1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.

2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

http://goolingoo.mn/Image/Content/2884

3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.

4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун.

7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй.

8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй.

9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.

10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш.

Х.Хатанбаатар: Шалгалтын өмнө хичээлээ уншдагаас ой тогтоолт сайжирсан байх

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах "Memoriad" тэмцээнд оролцоод ирсэн Х.Хатанбаатартай уулзав. Тэрээр минутад 1000 үг уншиж утгыг нь бүрэн ойлгодог нэгэн.

Хормын дотор хэдэн арван оронтой тооны нийлбэрийг гаргаж чадна. Х.Хатанбаатар Туркийн Анкара хотын ГАЗ-ийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Одоо үргэлжлүүлэн магистрантурт сурч байгаа юм байна.

- Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ямар амжилттай оролцсон бэ?

- Энэ оны есдүгээр сарын 7-нд Турк улсын Ой тогтоолт болон фото түргэн уншлагын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Фото түргэн уншлагын төрөлд мөнгөн медаль хүртэж, ой тогтоолтын төрөлд тавдугаар байр эзэлж дэлхийн аваргад оролцох эрх авсан юм. Тэгээд өнгөрсөн аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд Туркт болсон дэлхийн аваргын тэмцээнд оролцсон. Энэ тэмцээн дөрвөн жилд нэг удаа болдог юм. Дараагийнх нь АНУ-д болно. Тэмцээн ой тогтоолт, цээж тоо гэсэн төрлөөр явагдсан. Энэ тэмцээнд 20 гаруй орны 40-өөд тамирчин оролцсон. Дэлхийн рекорд тогтоож, Гиннесийн номонд орж байсан алдартнууд ч ирсэн. Монголоос анх удаа би оролцсон. Үүгээрээ  бахархаж байгаа. Ой тогтоолтын төрөлд наймд орсон ба цээж тооны төрөлд 17 тамирчнаас аравдугаар байрт орсон. 

- Өөрөө төрөлхийн ой тогтоолт өндөртэй хүн үү?

- Үгүй л дээ. Энэ бол миний төрөлхийн авьяас биш. Би ой тогтоолтын техникийг эзэмшсэн. Фото уншлагын төрлөөр гурван жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн. Яагаад энэ төрлөөр хичээллэх болсон бэ гэвэл, тухайн үедээ би бас л залхуу оюутан байсан юм шиг байгаа юм.  Шалгалтаа дөхүүлж хичээлээ давтдаг байлаа. Тиймээс л тэр төрлөөр хичээллэхээр шийдсэн. Ингээд янз бүрийн сургалт семинарт суудаг болсон. Үүний үр дүнд минутад 1000 гаруй үг уншиж, түүнээс ойлгох чадвар 80 хувьтай болсон доо. Энэ бол авьяас биш. Ямар ч хүн хөгжүүлж болдог чадвар. Би ой тогтоолтын техникийг жил гаруйн өмнөөс эзэмшиж эхэлсэн. АНУ-д жилийн хугацаанд хэлний сургалтад сурч байхдаа ой тогтоолттой холбоотой олон сурах бичиг цуглуулж судалсан. Тухайн үедээ тэмцээн уралдаанд оролцох бодол байгаагүй. Найз нөхдийнхөө зөвлөсний үндсэн дээр тэр тэмцээнүүдэд орсон. Өмнө нь ийм ой тогтоолтын тэмцээнийг телевизээр хараад бас л гоц авьяастай хүмүүс байдаг юм байна гэж боддог байсан. Харин одоо өөрөө энэ бүхнийг суралцсан болохоор хэн ч ой тогтоолтоо сайжруулж болохыг мэдлээ.

- Фото түргэн уншлага гэдгийг юу гэж ойлгох вэ. Ер нь энэ бүхнийг сурах аргачлалаа энгийнээр тайлбарлаач?

- Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Хүмүүст мэдээллийн эрэлт хэрэгцээ асар их байгаа. Ийм нөхцөлд уг шаардлагыг хангахын тулд ямар нэгэн материалыг түргэн уншиж, ойлгох нь чухал гэсэн үг л дээ.  Эхлээд ой тогтоолт, фото түргэн уншлагын түүхийн талаар товч дурдах хэрэгтэй байх. Ой тогтоолт гэдэг бол цоо шинэ зүйл биш. Эртний Грек, Ромоос гаралтай. Тухайн үеийн уран илтгэгчид ард түмнээ татахын тулд цаас харахгүйгээр дэс дараалалтай ярьж чаддаг байжээ. Тэр нь энэ ой тогтоолтын аргыг эзэмшсэнийг харуулж байгаа юм. Ой тогтоолтын арга нь нийгмийн бүхий л давхаргын хүмүүст хэрэгтэй. Магадгүй хүн гудамжинд явж байгаад хэн нэгэнтэй таарахад нүүр царайг нь харсан мөртөө нэрийг нь санадаггүй зэрэг асуудал олон гардаг. Эдгээрт ой тогтоолт тус нэмэр болдог. Мөн оюутан сурагчид энэ техникийг ашиглан шалгалтад бэлдэхгүйгээр онц авах боломжтой. Биднийг бага байхад багш, эцэг, эхчүүд хэлдэг байсан даа. "Чи бодооч, сэтгээч" гэж. Үүний үр дүнд бид гайгүй бодож, сэтгэдэг болсон.

Гэхдээ зөвхөн зүүн тархиныхаа үйл ажиллагааг аливааг цээжилж, тогтооход ашигладаг. Харин тархиныхаа баруун хагас бөмбөлгийг бага ажиллуулдаг. Уг нь энэ хоёрыг тэнцвэртэй ашигласнаар аливаа зүйлийг илүү тогтоож, ойлгоно. Учир нь тархины баруун хагас бөмбөлөг нь өнгө ялгах, төсөөлөх, зөгнөх, орон зайн баримжаа авах чадварыг бий болгох үүрэгтэй байдаг. Жишээ нь нэг үзэг байлаа. Түүнийг хүн логик утгаар нь юм бичдэг л гэж ойлгоно. Харин тархиныхаа зүүн бөмбөлгийг хөгжүүлсэн хүн бол тэр үзгийг тийм өнгөтэй гэх зэргээр нь төсөөлж бодсоноор ой ухаандаа тогтоож байна гэсэн үг юм. Фото түргэн уншлага гэдэг бол текстийг үг үгээр нь уншдаггүй. Сайн дасгал хийгээд ирэхээр гурван үгийг нэг болгож хардаг. Таван үгийг нэг болгож хардаг болоод сүүлдээ бүр мөр мөрөөр нь уншиж ойлгодог болсон байх жишээтэй. Би текстийн гурав дахь мөрөөс эхлээд S хэлбэрээр унших техниктэй.

- Ингэж хурдан уншихаар тухайн зүйлээ бүрэн ойлгох уу?

- Үүнийг янз бүрийн аргаар судлаад үзчихсэн байдаг. Хүн ном уншихдаа анхаарлаа төвлөрүүлбэл ойлгох чадвар нь ихэсдэг шүү дээ. Бид нэгдүгээр ангиасаа эхлээд уншиж сурдаг. Тэгээд гуравдугаар ангидаа дунджаар 200 гаруй үг л уншдаг. Гэтэл хүний тархины хүлээж авах үгийн тоо 500-1000 үг байдаг. Тэгэхээр бидний тархинд 300 үгийн орон зай байна гэсэн үг. Энэ орон зайд хүмүүсийн анхаарал өөр зүйлд сарнидаг. "Өглөө гэрээсээ гарахдаа гэрлээ унтраасан болов уу, хичээл тараад хаачих билээ" ч гэдэг юм уу ийм өөр бодлууд юм уншиж байх явцад толгойд нь эргэлдэж байдаг. Тиймээс л хүн уншсан зүйлээ бүрэн төгс ойлгохгүй байгаа хэрэг. Харин хүн минутад 500-1000 үг уншдаг болчихвол анхаарал төвлөрч бүрэн гүйцэд ойлгодог болно гэсэн үг. Өнөөдөр хурдан уншилтын дэлхийн рекордыг тогтоосон хүн минутад 3500 үг уншиж байна. Ойлгох чадвар 80 гаруй хувьтай байгаа. Энэ техникийг эзэмшсэн хүн жирийн хүний нэг цаг унших текстийг 15 минутад уншдаг. Үг үгээр нь уншихгүй. Гол утгыг нь ойлгож уншихад учир нь байгаа юм. Текстэд байгаа түүхэн он тоолол, онцгой хүний нэр, газар усны нэрийг ялгаад харчихдаг. Эцэстээ нэг хуудсанд байгаа текст бүхэлдээ тэр хүний нүдэнд харагддаг болчихно. 

- Дунд сургуулийн хүүхдүүд шүлэг цээжлэх гэж зовдог. Өөрийн тань хувьд урт бадагтай шүлгийг хэдий хугацаанд яаж цээжилдэг вэ?

- Хүмүүс уламжлалт аргаараа шүлгийг ч юм уу, гадаад үг болон дууны үгийг хэд дахин давтаж уншаад байдаг. Гэтэл маргааш нь дахиад л мартчихдаг. Харин энэ бүгдийг зөвхөн нэг уншаад л цээжлэх боломжтой. Шүлгийн нэг мөрт байгаа түлхүүр үгийг нь сонгож авна. Тэр үгийн цаана маш олон утга илэрхийлэгдэнэ. Үүнийг төсөөлөн бодох чадвараа ашиглан цээжилнэ. Дараагийн мөрт  байгаа түлхүүр үгийг авч мөн төсөөлөн бодоод холбоод явчихдаг. Энэ нь тэр механик цээжлэлтээс хорь дахин илүү үр дүнтэй. Миний хувьд 30 мөртэй шүлгийг 3-5 минутад цээжилдэг болсон. Дуртай дууныхаа үгийг ч гэсэн харж байгаад ийм хугацаанд цээжилчихнэ. Энэ аргын талаар би удахгүй оюутан залууст зориулж лекц унших гэж байгаа.

- Лекцээ хаана хэдэн удаа унших вэ?

- Маргааш (өнөөдөр) лекцээ уншиж эхэлнэ. Монголын 20 гаруй их, дээд сургууль дээр очиж унших юм. Мөн хүмүүсийн боломжгүй гэж үзсэн үзүүлбэрүүдийг үзүүлэхээр бэлтгэсэн байгаа. Оюутнуудаар өөрсдөөр нь ч хийлгүүлнэ.

- Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ямар даалгавар гүйцэтгэснээ танилцуулбал сонин байх?

- Ой тогтоолтын төрөлдөө хөзөр цээжилсэн. 50 ширхэг хөзрийг хоёр минут 30 секундэд цээжилж байсан. Гэхдээ нэг алдсанаас болоод гуравдугаар байраа ухрааж найм болгож хойшлуулсан л даа. Энэ төрөлд 65 секундэд хөзөр цээжилсэн амжилтаар 48 настай герман хүн түрүүлсэн. Цээж, тоо төрөлдөө арван оронтой арван тооны нийлбэрийг нэг минутад олох зэрэг даалгавар гүйцэтгэсэн. Найман оронтой хоёр тооны үржвэрийг 30 секундэд хэлнэ.  Мөн зургаан оронтой тооны квадрат язгуур олох жишээтэй. Би түүхт он тооллын төрөлд оролцсон. Энэ нь юу вэ гэхээр 1600-2099 оны хоорондох он, сар, өдрүүдийг хэлэх ёстой. Тухайлбал, 1785 оны тавдугаар сарын 3 хэд дэх өдөр вэ гэдгийг хэлнэ. Түүхт он тооллын төрөлд Голландын тамирчин түрүүлсэн. Энэ хүн нэг минутад 56 өдөр олсон. Би 17 өдөр олсон. Гэтэл аварга болсон хүн маань дөрвөн жилийн өмнө 19 өдөр олж хүрэл медаль авч байсан юм билээ. Ингээд бодохоор дөрвөн жилийн дотор ямар их хөдөлмөрлөсөн нь харагдаж байгаа юм. 10 багц 520 хөзрийг нэг цагийн дотор цээжилж байгаа. Сая болсон дэлхийн аваргын тэмцээнд оролцсоноор би хэд хэдэн уралдаанд оролцох урилга авсан. Ирэх долдугаар сараас эхлэн энэ тэмцээнүүдэд оролцохоор өөрийгөө бэлтгэж байна. Тухайлбал, Английн нээлттэй тэмцээн, мөн ирэх аравдугаар сард болох дан ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцоно.

- Хөзрийг яаж цээжилнэ гэсэн үг вэ?

- 50 хөзөртөө бүгдэд нь дүрс орлуулаад төсөөлчихдөг. Тэгээд үүндээ холбох, орон зайн аргаа ашиглаад цээжилчихнэ. Төсөөлж бодох зүйл аль болох хөгжилтэй байх хэрэгтэй. 520 хөзөр цээжлээд гуравдугаар багцын 27 дугаар хөзөр юу вэ гэхэд л би хэлж байх ёстой. Сая дэлхийн аваргын тэмцээд 14 дүгээр хөзөр бундын тав байх ёстой байсныг ноён гэж хэлээд алдчихаж байгаа байхгүй юу. Тухайн үедээ төсөөллөө хольж хутгаад сандарчихсан л даа.

- Ийм тэмцээнүүдэд өөрөөс чинь гадна оролцдог монгол хүн байдаггүй юм уу?

- Ой тогтоолтын тэмцээн дэлхийд 1991 оноос хойш зохиогдсон юм билээ. Энэ хугацаанд ер нь монгол хүн орж байгаагүй гэсэн. Би л анх удаа орж байгаа.  

- Энэ талаар хичээл заах бодол бий юу?

- Мэдээж хувь хүмүүс, албан байгууллагууд санал тавибал татгалзахгүй. Би фото түргэн уншлага, ой тогтоолтын урлаг гэж хоёр ном бичиж байгаа. Монголдоо ирээгүй тав зургаан жил болсон. Мөн өмнө нь ном бичиж байгаагүй. Тиймээс тэр ном үгийн баялаг муутай, найруулгын маш их алдаатай болох байх. Тэгэхээр хэл шинжлэлийн хүмүүсээр түүнийгээ редакторлуулаад он гарахаар хэвлүүлнэ. Энэ нь оюутан, залуус ер нь хүмүүст их хэрэгтэй зүйл болно гэж бодож байна.

Ер нь өөрийн гэсэн шавьтай болмоор байна. Одоо 20 багц 1020 хөзрийг нэг цаг цээжилж байгаа хүн бий. Гэтэл тэрнээс би хоёр дахин бага хөзөр цээжилж байгаа. Тиймээс надад бэлтгэл их шаардлагатай. Бас туслах, хамтарч бэлтгэл хийх хүн хэрэгтэй.

- Өөрөө харсан, уншсан бүх зүйлээ тогтоочихдог юм уу?

- Юм болгоныг гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ хүссэн бүхнээ тогтооно. Би одоо хуульч мэргэжилтэй. Туркийн хуулиудыг ерөнхийдөө мэдэж байгаа. Одоо Монголын хуулиудаа эхнээс нь уншаад судалж байна.

- Тэгвэл цээжилснээ мартана биз...

- Хүн юм уншчихаад мартчихлаа гэж ярьдаг. Үнэндээ мартаагүй байхгүй юу. Нэг сэжүүр хэлэхэд л мартсан зүйлээ хүн эргээд санадаг. Надад ч гэсэн мартах зүйл бий л дээ. Саная гэснээ санадаг.

- Өөрөө хэдэн настай вэ. Гэр бүлийнхэн чинь хаана байдаг вэ?

- 25 настай. Би Сэлэнгэ аймгийнх. Манайх Зүүнхараад байдаг. Наймдугаар ангиа төгсөөд Дарханы Монгол-Туркийн хамтарсан сургуульд суралцаад МУИС-ийн улс төрийн ангид элссэн. Тэндээсээ Турк руу явсан.

- Туркээс ирээд Монголдоо ирж ажиллах уу?

- Ерөнхийдөө би сургуулиа төгсчихсөн. Ирэх тавдугаар сард дипломоо аваад энд ирж ажиллана. Хоёр, гурван газарт ажилд орохоор очсон. Нааштай хариу ч хэлсэн байгаа.  Миний эмэгтэй дүү Туркт анагаахын чиглэлээр сурч байгаа. Тэр бас ой тогтоолтын аргыг ашиглаж хэл сурч байна.

- Ой тогтоолтын аргаар хэл яаж сурах вэ?

- Монголд гадаад хэлний сургалтад маш их хөрөнгө зарцуулж байна л даа. Энэ нь ч зөв. Сургалтын төвүүд янз бүрийн аргаар зааж байна. Гэхдээ хэл сурахдаа үг цээжлэх хэрэгтэй. Зүгээр цээжлэх биш төсөөлөх аргыг ашиглан цээжлэх нь үр дүнтэй. Жишээ нь англи хэлний rich гээд үг байна. Баян гэсэн үг. Гэтэл үүнтэй дуудлага нь төстэй монгол үг хайя. Ирээч гэдэг үг байгаа биз. Ингээд төсөөлөн бодох ёстой. Одоо өөрийн чинь хувьд жишээ татвал, танай найз залуу нэгэн баян бүсгүй рүү явчихлаа гэж бод. Тэр үед та түүнийг ирээч гэж дуудна гэдэг ч юм уу ингээд бодоход ирээч гэсэн үгнээс rich гэдэг үгийг санаж байх жишээтэй. Ингээд л энэ үгийг хэзээ ч мартахгүйгээр цээжилнэ. Миний хувьд ийм маягаар 80 орчим үгийг 30 минутад тогтоодог.

- Одоогийн байдлаар өөрөө хичнээн ном, шүлэг цээжилчихсэн байна?

- 400 хуудастай номыг дөрөв, таван цаг уншиж байгаа. Сүүлийн үед тэмцээн уралдаан гээд нэг их ном уншсангүй. Хамгийн сүүлд өчигдөр Б.Гэрэлийн "Илтгэх эрдмийн мөнгөн түлхүүр" гэдэг номыг хоёр цаг уншаад дуусгалаа.

- Ой тогтоолтыг  амьдралд өөрөөр яаж хэрэглэж байна?

- Хүний утасны дугаарыг утсандаа бус толгойдоо биччих боломжтой. Тоо гэдэг чинь өөрөө хийсвэр зүйл учраас цээжлэхэд хэцүү. Харин түүнийг хялбар болгохын тулд  дугаарын нэг тоог үсгээр орлуулчихдаг. Үсгүүдийнхээ дагуу тоогоо тэмдэглээд үг зохиож цээжилнэ. Жишээ нь, сагс тоглох хоббитой манай нэг найзын утасны дугаарыг цээжлэхдээ мэдээж эхний хоёр тоог нь  аль үүрэн телефоных вэ гэдгээр нь мэдэж байгаа. Тэгэхээр сүүлийн тоонуудад нь үсэг байрлуулна. 039397 гэдэг тоонд том бөмбөг гэдэг үг орлуулчихаж байгаа юм. 0-ийг нь Т үсгээр, 3-ийг М үсгээр, 9-ийг Б, долоог Г үсгээр орлуулаад дугаарыг нь цээжилчихнэ гэсэн үг. Манай найз том биетэй сагс тоглодог учраас энэ үг дугаарыг нь илэрхийлж чадаж байна. Ингэхээр надаас түүний утсыг асуухад хэзээд ч санана. Мартахгүй.

Яаж онц сурах вэ?

onts_1

Амьдралд суралцахын тулд юуны өмнө сургуульд сурах хэрэгтэй. Сургуульд зөвхөн хичээл сурах биш ангийнхан, ахлах ангийнхан, дүү нар, багш нар гээд маш олон хүнтэй харьцах ухаанд суралцдаг. Ирээдүйн амьдралд хүнтэй харьцаж сурсан урлаг асар их үүрэгтэй.

Дүнгийн хувьд багш нар түүний тусламжтай чиний амжилтыг тодорхойлж байдаг. Хожим том болоод амьдралын олон асуудал тулгарна. Гэтэл багшийн тавьсан дүн амьдралын шаардлагад хэр нийцэхийг чинь яг дүгнэсэн байдаг.

Онц сурахад саад болдог олон хүчин зүйл бий. Уйтгартай хичээл, хөөрхөн охин, оройн төлөвлөгөө, өглөөний хэрүүл гээд л. Онц сурахын тулд хамгийн гол нь хичээлдээ анхааралтай сууж сурах ёстой. Хэрэв хичээлдээ анхаардаггүй бол юунаас болоод ингэж байгаа шалтгааныг олж арилгах учиртай. Жишээ нь хөөрхөн охиноос болж байвал завсарлагаар уулзаж болзоо тавиарай. Хэрэв ээж аавын хэрүүлээс болж байвал энэ тухай итгэлт найздаа ярьж сэтгэлээ тайтгаруулж болно.

Хүүхдийн сурлагад муугаар нөлөөлдөг, улмаар онц сурахад саад болдог бас нэг зүйл нь ангийн хүүхдүүд нийлж нүд үзүүрлэх явдал юм. Бусдаас сайн ч бай, муу ч бай, нийлж нүд үзүүрлэж мэднэ. Энэ үед багш, эцэг эхдээ энэ тухай хэлж тэдний тусламжтай нүд үзүүрлэх явдлыг дарна.

Хэрэв хичнээн хичээгээд ч хичээлдээ анхаарч чадахгүй улмаар гэрийн даалгавраа хийж чадахгүй тэгээд дүн муудаж эхэлбэл заавал тусламж авах хэрэгтэй. Тусламж гэдэг нь давтлага авахыг хэлнэ. Давтлагыг оюутнууд, багш нар ба эсвэл онц сурдаг сурагчид тун сайн өгдөг. Гэхдээ давтлагыг тодорхой богино хугацаанд авч ойлгоогүй хичээл юмуу хоцрогдолоо нөхөх ба цаашид өөрөө хичээлдээ анхаарах хэрэгтэй.

Хэрэв онц сурахыг хүсч байвал хэзээ ч хичээл таслаж болохгүй.

Гэртээ хичээлээ хийхдээ заавал ширээний ард сууж хэн ч саад болохооргүй нөхцөлд хийнэ. Зарим хүүхэд хөгжим сонсдог нь тун буруу ба анхаарал төвлөрөхөд саад болдог.

Гэрийн даалгавар хийх ба хяналтын ажил болон шалгалтанд бэлдэх цагийн хувиар, төлөвлөгөө заавал гаргаарай. Хэрэв чи хэдэн өдөр ийм төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал ирээдүйд бүх ажлаа төлөвлөн ажиллаж сурах болно.

Хэрхэн амжилттай суралцах вэ?

Амжилттай, онц сурч байгаа оюутан, сурагчид гоц гойд болсондоо тийм биш байдаг юм. Харин суралцах арга барилыг олоод авсан учраас төвөгшөөлгүй онц сурдаг. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай. Харин энд танд Сурах арга барилаа олоход чинь туслая. Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь оюутан танаас шалтгаалах болно.

1.   Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай.
Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг хүнд байхгүй.

2.   Хичээллэх үед анхааралтай бай.
Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цаашид суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

3.  Хөдөлмөрийг хайрлаж, сайн хөдөлмөрлөж сур.
Зохион бүтээгч Эдисон "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1% -ийг авьяас, 99%-ийн хөлс асгаруулалтаар шийдвэрлэдэг" гэсэн үгийг санаж яв.

4.  Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зөв зохицуулж бай.
Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэх ойлгох гэдэг бол үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таньж мэдэх учиртай. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж бай.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал найдвартай холбоотноо аль болохоор их ашиглаж бай. Уншиж байхдаа буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд тод сэтгэхийг  аль болохоор хичээж бай. Хүний үүрэг мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох түүдэг дөл байх ёстой" гэсэн үгийг санагтун.

7.   Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй.
Багш л толгойд хийгээд өгчихнө гэж болохгүй.

8.   Гэртээ номын сантай бол.
Энд хичээлийн хуваарь, ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг тэдгээр нь -олоход хялбархан байдлаар тавигдсан байх хэрэгтэй.

9.  Өөрсдөө олж авсан мэдлэгийг хаана, яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай.
Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ажилла.

10.   Даалгавраа  аль болохоор бага цагт энерги зарцуулж хийхийг эрмэлз.
Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичихэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмшээрэй.

Хэрхэн амжилттай сайн суралцах вэ?

Их сургуульд элсэн орох гэж байгаа залуус, эсвэл одоо суралцаж буй оюутнууд амжилттай суралцах нь хэр их чухал болох нь тодорхой. Сайн суралцсанаар санхүүгийн тэтгэлэг авах бололцоо олдох ба үргэлжлүүлэн зэрэг ахиулан суралцахад тус болдог. Их сургуульд суралцаж байх үедээ таны амьдралыг өөрчлөхүйц үнэтэй, чухал мэдээллийг олж авч болох юм. Оюутан урьд нь хэр сурч байснаас хамаарахгүйгээр дараах 13 зөвлөгөөний дагуу өөрийгөө бэлтгэн суралцаж сурлагынхаа чанарыг дээшлүүлж болно. Энэ нь ихэнх сурлага сайтай оюутнуудын баримталдаг энгийн зарчим бөгөөд үр дүн нь батлагдсан юм байна.

Хамгийн эхний эгнээнд суух.

Багшийн урд сууснаар анхаарал сарнихгүй ба унтах боломжгүй юм. Түүнчлэн бусад сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсээр хүрээлүүлнэ. Энэ нь группээр хуваагдан ажиллахад тус болдог.

Бүх хичээлд хамрагдаж, хоцролгүйгээр ирэх.

Хичээлээ таслах, анхаарлаа хандуулахгүй өнгөрөөх зэргээр өөрийгөө хуурах нь амар боловч багшийн хэлсэн чухал зүйлийг сонсохгүй өнгөрөөх магадлалтай.

Гэрийн даалгавраа хийх.

Хичээлүүд хялбар, хөнгөн мэт снагдах боловч бүх гэрийн даалгаврыг бүгдийг хийснээр илүү гүн ойлголт авна.

Кредит ахиулах бүхий л бололцоог ашигла.

Ямар даалгавра орхих вэ, ямрыг нь хийж чадахгүй бол гэж бодсоны хэрэггүй. Бүхий л даалгаврыг сайн хийхийн тулд хичээ. Сүүлд нь хийх хэрэгцээгүй байсан зүйл нь энэ байжээ гэдгийг олж болох юм.

Гэрийн даалгавраа эрт хийх.

Хэрэв даалгаврын талаар асуух зүйл байвал багшаасаа буюу ангийнхнаасаа асуугаарай. Даалгавар шалгахаас нэг өдрийн  өмнө хүртэл өөрөө оролдож үзэх хэрэгтэй. Магадгүй танд тусламж хэрэггүй ч байж мэдэх юм.

Хамт суралцагсадтайгаа уулзах хаяг, дугаараа солилцох.

Хамтран суралцагч буюу найз нөхөдтэй болох ба ямар нэгэн яаралтай тохиолдолд холөоо барих хүнтэй болоорой. Хичээл дууссаны дараа найз нөхөдтэйгээ харилцан ярилцах, мэдээллээ хуваалцах, нийгмийн байдлын  талаар санал солилцож болно.

Бүх хичээлүүдэд хамрагдах.

Бүх хичээлүүдэд хамрагдах нь олон талын ач холбогдолтой. Хэрэв бодож байсан зүйл чинь багшийнхтай таарч байвал тэрийг улам батжуулж өөрийн зөв гэдгийг мэдэж авна. Харин зөрж байвал өөрийн буруу байсныг ойлгож залруулж авах болно.

Ажлын цагаар багш нартайгаа уулз.

Багш нарын хичээлгүй цагаар уулзвал илүү тохиромжтой. Хэрэв танд сурах бичгээс ойлгомжгүй зүйл гарвал асуух хэрэгтэй. Эсвэл хичээл дээр зааснаас илүү зүйл асууж болно шүү дээ.

Бичиж тэмдэглэж авах.

Энэ нь мэдээллээ хадгалах, хичээлээ эргэн санаж байхад тустай.

Кассет, CD-д бичлэг хийж авах.

Ихэнх хичээлүүдэд тэмдэглэгээ хийж авах нь тохиромжтой гэдгийг дахин сануулъя. Хэдийгээр ангид багш нар нарийвчлан дэлгэрэнгүй тодорхой жишээ авч чадахгүй тохиолдол гардаг. Ийм учраас чухал гэж үзсэн лекцийнхээ бичлэг хийж аван түүнийгээ давтан сонссоноор таныг сайн суралцахад тусална.

Зохион байгуулалттай байх.

Гэрийн даалгавар, шалгалтын өдөр цагийг тэмдэглэж байх жижиг хэмжээний дэвтрийг авч явах. Өдөр бүр өөрийн тэмдэглэлийн дэвтрийг харж, даалгавар, шалгалтын өдрийг харж байх хэрэгтэй.

Хангалттай гэсэн үнэлгээг аваад сэтгэл хангалуун хоцорч болохгүй, үргэлж А гэсэн үнэлгээг авахын төлөө зорих хэрэгтэй.

Хэдийгээр суралцагч та А авна төлөвлөж байсан ч үүндээ хүрч чадахааргүй бол кредитээ ахиулах хэрэгтэй.

Сургалтын материалуудыг худалдаж авч ашиглах.Сургалтын материалууд нэмэлт жишээ тайлбаруудыг багтаасан байдаг.

Хүүхдийн сурлага

Хүүхэд сурлага муу бол аз жаргалтай амьдрахад тун бэрх. Энэ тохиолдолд томчууд сэтгэлээ зовоохгүй амар амгалан амьдрах ямар ч боломжгүй. Ганц гарц нь сурлага сайн болгох. Ингэх нь танд болон таны хүүхдэд, түүний ирээдүйн амьдралд юутай ч зүйрлэшгүй тусламж болно. Хүүхэд яагаад муу сурдаг вэ? Сурах зорилгоо ойлгоогүй, сэтгэл санааны өөдрөг биш байдал, хувийн ур чадвараа хэрхэн хөгжүүлсэн зэргээс шууд хамаардаг. Тиймээс эхлээд хүүхдэд амьдралын зорилгыг нь  гаргаж ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сурах сонирхолтой болгох сэтгэл зүйн бэлтгэл хий. Сурлага сайтай хүүхэд байсан ч улам батжуулан сэтгэл санааг нь бэлдэх хэрэгтэй.

Та хүүхдээсээ том болоод юу хийх, ямар ажилтай болохыг мөрөөдөж явдгийг нь асуугаарай. Хүүхэд нисгэгч, загвар өмсөгч, босс гээд ямар ч мэргэжил хэлж болно. Хэлсэн, сонгосонд нь та эмзэглэх хэрэггүй. Хүүхдийн хүсэл мөрөөдөл том болтлоо өчнөөн олон удаа өөрчлөгдөнө. Тиймээс та зөвхөн түүний хүсэл мөрөөдлийг нь мэдэх зорилго тавь. Ингээд жишээ нь нисгэгч болно гэх юм бол тэр хүсэл мөрөөдөл дээр нь тулгуурлаж сурах сонирхол бий болгодог юм.

Жишээ нь мундаг нисгэгч болохын тулд маш их юм уншиж мэдсэн байх ёстой. Хэрвээ бага уншиж, хичээлээ ойлгодоггүй, даалгавраа хийж чаддаггүй хүүхэд онгоц жолоодож чадахгүй. Яагаад гэвэл онгоц яаж хэрхэн жолооддог тухай хичээл номоо бас ойлгодоггүй. Хичээлээ сайн ойлгосон хүүхдэд л багш сайн онц дүн тавьдаг юм. Сайн онц сурдаг хүүхэд л онгоц яаж жолооддогийг бас сурч чадна. Уг нь онгоцны нисгэгч их өндөр цалин авдаг юм гэх мэтчилэн сонирхолтой яриа өрнүүл. Сонгосон мэргэжлийнх нь сайн сайхан талуудыг нь бүгдийг ярьж өг. Ингэснээр амьдралын үнэ цэнийг ойлгож, сурах сонирхол төрдөг.

Онц, сайн сурдаг хүүхэд л сайн нисгэгч болж чадна. Сайн чадварлаг нисгэгчийг олон удаа нислэгт гаргадаг. Олон нислэгт гарах тусам их цалин авна. Тэгээд тэр цалингаараа өөрийнхөө хүссэн бүхнээ авч чадна. Онц сайн сурахгүй бол өөрийнхөө дуртай ажлаа, нисгэгчээ хийж чадахгүй. Яагаад гэвэл хичээлээ ойлгодоггүй хүүхэд онгоц яаж жолоодох номоо ойлгодоггүй. Яаж жолоодохыг нь ойлгоогүй хүн онгоцоо барьж чадахгүй. Мэдээж чадахгүй хүнээр онгоц жолоодуулахгүй. Ингээд дуртай ажлаа хийж чадахгүйд хүрнэ. Том болоод ямар нэгэн ажил хийхгүй бол амьдрах боломжгүй. Хувцас хунар, хоол унд, гэр орон бүгдийг мөнгөөр худалдаж авдаг. Муу сурдаг хүүхэд том болоод өөрийн дуртай зүйлүүдээ бүгдийг нь авч чадахгүй, тэр бүү хэл хоол ундаа ч худалдаж авч чадахгүй өлсгөлөн явах болно.

Хүн дуртай ажлаа хийгээд аз жаргалтай амьдрахын тулд л хичээлд суудаг, ном уншдаг гэх мэтчилэн хүүхдийн сэтгэхүйд тааруулан сонирхолтой хэлбэрээр ухуулах биш, ярилцах хөөрөлдөх маягаар бэлтгэж өгдөг. Ингэж хүүхдэд сурах сонирхол заавал бий болгож, номыг үнэлдэг, түүнд хайртай болгож гэмээнэ сая хүүхдийн сурлага ахих боломжтой. Ийм ухамсар суусан хүүхэд хичээлдээ маш анхааралтай суугаад хичээлээ ойлгоод ирдэг. Хичээлээ ойлгосон хүүхэд даалгавраа өөрөө шууд хийдэг.

Амжилттай, онц сурч байгаа оюутан, сурагчид гоц гойд болсондоо тийм биш байдаг юм. Харин суралцах арга барилыг олоод авсан учраас төвөгшөөлгүй онц сурдаг. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай. Харин энд танд Сурах арга барилаа олоход чинь туслая. Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь оюутан танаас шалтгаалах болно.

1.   Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай.
Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг хүнд байхгүй.

2.   Хичээллэх үед анхааралтай бай.
Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цаашид суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

3.  Хөдөлмөрийг хайрлаж, сайн хөдөлмөрлөж сур.
Зохион бүтээгч Эдисон "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1% -ийг авьяас, 99%-ийн хөлс асгаруулалтаар шийдвэрлэдэг" гэсэн үгийг санаж яв.

4.  Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зөв зохицуулж бай.
Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэх ойлгох гэдэг бол үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таньж мэдэх учиртай. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж бай.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал найдвартай холбоотноо аль болохоор их ашиглаж бай. Уншиж байхдаа буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд тод сэтгэхийг  аль болохоор хичээж бай. Хүний үүрэг мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох түүдэг дөл байх ёстой" гэсэн үгийг санагтун.

7.   Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй.
Багш л толгойд хийгээд өгчихнө гэж болохгүй.

8.   Гэртээ номын сантай бол.
Энд хичээлийн хуваарь, ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг тэдгээр нь -олоход хялбархан байдлаар тавигдсан байх хэрэгтэй.

9.  Өөрсдөө олж авсан мэдлэгийг хаана, яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай.
Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ажилла.

10.   Даалгавраа  аль болохоор бага цагт энерги зарцуулж хийхийг эрмэлз.
Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичихэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмшээрэй.

 

 

Бичсэн: Temuulel | цаг: 21:42 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(36)
Сэтгэгдэл:


би юу ч ойлгосонгүй би их тэнэг юм гэхдээ өөдрөг байх эрхтэй би суралганд аа тийм ч муу биш л дээ гэхдээ дандаа онц авмаар байна би дан сайн авдаг
Бичсэн: Зочин цаг: 00:00, 2017-12-09 | Холбоос | |


маш их хэрэгтэй зүйл бичсэнд баярлалаа.
Бичсэн: Зочин цаг: 12:10, 2017-10-08 | Холбоос | |


гое мэдээлэл тавьсанд баярлалаа
Бичсэн: Tom цаг: 11:30, 2016-04-20 | Холбоос | |


Guy with axe 0349 Toilet monster
Бичсэн: Зочин цаг: 20:35, 2016-04-03 | Холбоос | |


1023 0416 gal Twisted Evil
Бичсэн: Зочин цаг: 12:27, 2016-04-03 | Холбоос | |


хаааааааааааааааааааааааааааааааааааахаааааааааааааааааааааааааааааааахааааааааааааааааааааааааааааааааахааааааааааааааааабаярлах гуниглах ирмэх ярзайтал инээх тормолзох
тэврэлт эргэлзэх хайртай үнсэлт миа
гоё шүү баяртай байна улайх зүрх өвдөх гайхах
ууртай smug cool санаа зовох whew!
чөтгөр уйлах инээх хэлээ гаргах raised eyebrow
rolling on the floor angel nerd алга ташилт sleepy
rolling eyes loser sick dont tell anyone not talking
clown silly party yawn drooling
thinking doh applause nailbiting hypnotized
liar waiting sigh phbbbbt cowboy
I dont know - New not listening puppy dog eyes - New pig cow
monkey chicken rose good luck flag
pumpkin coffee idea skull bug
alien frustrated praying money eyes feeling beat up
peace sign Dancing dancing bring it on hee hee
hiro billy april yin yang chatterbox
not worthy oh go on star Tatajunah Very Happy
гартай ярь Smile Surprised Surprised Shock
Question Confused Cool Cool Cool
Laughing love struck Razz Embarassed Crying or Very sad
Evil or Very Mad Twisted Evil Rolling Eyes Wink Exclamation
sad Idea Arrow Neutral Neutral
Liar Shame on you Pray Anxious Think
Brick wall Angel Boo hoo! Silenced Bad Grin
Doubt Neutral Mr. Green gal Guy with axe
Nasty Rolling eyes Hangs itself 2 man down A Bear
Little thongue man Rock ya Snakeman Vomit Yar good
fball Partyman prayer Super Heart
Toilet monster Weedman Ya winkles anhaar
tseg a b c d
e f g h i
j k l m n
o p q r s
t u v w x
y z 1 2 3
4 5 6 7 8
9 0 icon_redface 1140 0409
0232 0328 1118 1025 0310
0239 0602 0150 1049 1214
1019 0713 0920 1119 icon_53_totally_jammin_out[1]
0427 0305 mad 0322 0507
0607 0915 birthday 0930 eusa_sick
icon_cry 0412 0529 0918 1114
0904 0816 0809 0456 0614
0111 0422 0349 0202 0811
0207 0235 1121 0242 0347
1050 1220 0712 1023 0152
0905 1205 Laie_82 0612 0701
0346 0531 0213 0244 0306
1231 1131 1207 0142 1046
0710 0528 huh 0923 0326
1026 0314 0513 1122 0506
0337 0514 0406 1039 0317
0303 0449 1106 0246 0814
0158 butcher 0157 1020 0325
hid1 1227 1037 0813 1134
0808 0708 0505 1031 0424
0323 0330 0361 eusa_whistle 1226
0143 0613 0120 0462 0927
0206 0417 0516 0532 0407
0312 1047 0511 0124 0148
0403 1038 102 0926 1040
eusa_shhh 0535 0128 0108 65
1014 1113 1041 0901 0413
0715 0144 0227 icon_fu 0241
0159 0411 baichi 0209 0706
0530 0603 8540-001-17-1075[1] friends thanks
0121 1(1) heart fill with love eusa_doh 1128
0329 66 77 0313 0343
mario 0324 1211 0103 eusa_drool
victory 99 1034 0156 0133
0401 0520 0225 0526 likeit
0916 0817 1129 icon_damned_tv[1] 0929
0125 1007 0315 1013 0404
0910 1230 0308 0141 0442
1112 0445 0112 icon_arrow 88
0504 0522 0340 101 lyalyalya
1033 0611 0319 0924 0452
1024 0221 straight face 0123 0136
1137 0222 razz eusa_hand 240p[1]
100 0107 0215 0233 0119
0428 0327 0137 0919 0512
0336 1213 0114 0362 0106
1005 1042 0933 0523 0810
icon_rolleyes 0425 0525 0812 1210
1002 0727 0145 0240 0161
1105 0113 0429 0153 0527
confused 0439 1123 0709 0519
1117 0138 0219 0220 0434
0451 icon_eek 0913 1103 0316
0601 0818 1035 exclaim 1232
0801 0231 icon_frown 1009 0423
hid68 103 0155 0228 1012
0201 0318 0147 0338 0725
0604 0126 0823 0610 0705
0903 0311 0344 0341 0459
0703 0416 1116 105 1219
be mine! 0726 0524 0418 0435
1022 0820 0226 0517 icon_question
0605 1027 0410 0914 1043
0210 0902 0217 0230 0521
1030 0135 1008 0805 1044
0819 0426 0907 1206 0925
0821 0229 smile 0216 1006
0212 0615 0203 0307 0802
1016 0140 icon_idea 55 0105
0415 0444 0218 0130 0149
0824 0509 1036 0453 1052
8493-010-03-1047[1] 0160 0118 0348 0606
1017 eusa_snooty 0350 0115 0139
0502 1102 0609 104 1107
0234 0440 1028 0908 eusa_eh
0441 1228 0332 1135 0331
0608 0822 0707 1115 icon_anal
0458 0911 1015 0503 0432
0211 0224 0815 0301 icon_56_teevee[1]
0304 0909 hot over you 0162 icon_lol
0501 0129 0928 0533 1010
eusa_clap sad 0208 0722 0236
1003 icon_62_sick[1] 0421 0430 0510
0335 0302 0243 0408 0724
0132 0127 0245 0728 0935
1141 0906 0454 0931 0515
1032 1126 hid65 0536 fans1
icon_24_imslow[1] 0803 0131 0122 0154
0804 0438 0402 0932 1101
0352 call me 0457 0460 0405
1051 0351 0345 icon_sad 0617
0431 0146 0214 0448 emch
0825 0223 1104 1111 1045
0508 0110 0321 0912 0704
0101 1127 0339 buba 0807
0414 0806 1011 1109 0238
0616 1004 icon_evil 0446 0436
0320 0455 0309 0205 1029
0917 0437 0117 0334 0104
0237 0461 0116 0433 0151
1229 0518 1108 0204 smilie165
smilie067 smilie233 36_3_5[1] smilie174 smilie073
smilie105 smilie115 36_1_32v[1] smile-big-60 smilie102
smilie201 smile-big-12 smilie181 smilie090 36_1_57[1]
smilie029 smilie040 smilie204 smilie028 smile-big-19
smilie047 36_1_50[1] smilie048 smilie220 36_1_26[1]
smilie125 36_1_10[1] smilie004 smilie108 smile-big-18
smilie116 smilie154 36_3_6[1] smilie015 smilie024ааааааааааааааааааахааааааааааааааааа Tatajunah
Бичсэн: Зочин цаг: 12:25, 2016-04-03 | Холбоос | |


Ямар мангар нь ийм гоё юмыг уур хүрчлээ гэдэг байнаа.Гоё юм нийтэлсэнд баярлалаа
Бичсэн: Зочин цаг: 21:00, 2016-03-15 | Холбоос | |


Бичсэн: Зочин цаг: 20:56, 2016-03-15 | Холбоос | |


Уур хүрчлээ ямар мангар юм
Бичсэн: Зочин цаг: 20:55, 2016-03-15 | Холбоос | |


Маш хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа tank you
Бичсэн: Зочин цаг: 20:54, 2016-03-15 | Холбоос | |


Гоё юмаа
Бичсэн: Зочин цаг: 20:51, 2016-03-15 | Холбоос | |


Би онц сурахыг маш их хүсдэг. Та нар надад хэрэгтэй мэдээлэл өглөө баярлалаа.
Бичсэн: Зочин цаг: 21:49, 2016-02-02 | Холбоос | |


Bayrlaa Goe yum bichsen bna
Bayrlaa Goe Yum bichsen bna ulam hicheeh bolno
Бичсэн: I Very GOod (зочин) цаг: 00:37, 2016-01-26 | Холбоос | |


thank you
Бичсэн: zochin (зочин) цаг: 20:12, 2015-12-08 | Холбоос | |


Би заавал онц сурж гэр бүл үр хүүхэд хань ижлээ баярлуулнаа. Сурлагынхаа үр шимээр гэр бүлээ тэжээх учраас би заавал онц сурах хэрэгтэй. Ажа ажа Амжилт
Бичсэн: эмч (зочин) цаг: 21:56, 2015-10-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax