Гэтэл Англи хэлийг, ер нь аливаа гадаад хэлийг удаан хугацаанд, бие сэтгэлээ зовоож байж гайгүй хэмжээнд сурдаг. Хэлийг бүрэн төгс эзэмшинэ гэж байхгүй гэж боддог, яагаад гэвэл сурах тутам мэдэхгүй зүйлс гараад л байдаг. Тиймээс өөртөө шаардлагатай байгаа хэмжээндээ л сурахыг эхлээд зорих хэрэгтэй. Жишээ нь чи ажлын шаардлагаар Англи хэл сурах хэрэгтэй байна гэж бодьё. Тэгвэл чи яг ямар чиглэлээр Англи хэлийг ажил дээрээ түлхүү хэрэглэх хэрэгтэй болоод байна, тэрнийгээ л сур. Чи бизнес захиа юмуу эмайл Англи хэл дээр бичих хэрэгтэй болдог уу, хүмүүстэй Англиар ярих хэрэг гардаг уу, эсв...